Хэвлэх DOC Татаж авах
Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ БИЙ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ БИЙ БОЛГОХ ТУХАЙ


1993 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 146



Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Монгол Улсын ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал бий болгож, монгол хэл, монголын утга зохиол хийгээд дорно дахины, түүний дотор төвд судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвиж, дорвитой хувь нэмэр оруулсан Монгол улсын болон гадаадын иргэнд олгож байхаар тогтоосугай.


2.Монгол улсын ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал олгох журмыг 1 дүгээр, шагнагдагчдын энгэрийн тэмдэгний болон үнэмлэхийн тодорхойлолтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


3.Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагнал олгох ажлыг эрхлэх комиссын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар баталсугай:


Комиссын дарга:                   -Монгол улсын Шинжлэх ухаан, боловсролын сайд


Комиссын орлогч дарга        -Монгол улсын Соёлын сайд


Нарийн бичгийн дарга         -Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал


Гишүүд:                                  -Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч;


                                                 -Монгол улсын үндэсний их сургуулийн ректор;


                                                -Улсын багшийн их сургуулийн ректор;


                                                 -Шинжлэх ухааны академийн Бүддийн судлалын хүрээлэнгийн захирал;


                                                 -мөн академийн Хэл зохиолын хүрээлэнгийн утга зохиолын тасгийн эрхлэгч;


                                                 -мөн хүрээлэнгийн төвд судлалын тасгийн эрхлэгч.



/ЗГ-ын 2012-06-13-ны 204 тоот тогтоолоор 2, 3-р зүйлийг хүчингүй болгосон/

 

 


Монгол улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Шинжлэх ухаан, боловсролын сайд Н.ӨЛЗИЙХУТАГ