Хэвлэх DOC Татаж авах
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2000 оны 6 дугаар сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 94



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Сум, хороонд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчийн эхнэр (нөхөр)-ийг ажлын шаардлагаар цагдаагийн туслах ажилтнаар хуульд нийцүүлэн томилон ажиллуулбал уг алба хаагчийн сарын үндсэн цалингийн 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр сар тутам цалинжуулж байхаар тогтоосугай.


2.Сумдад нэг, аймгийн төвд таваас доошгүй орон сууцыг тус тус төрийн өмчлөлд байлгаж Цагдаагийн ерөнхий газрын томилолтоор орон нутагт ажиллах алба хаагчдыг орон сууцаар хангаж байх арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.


З.Цагдаагийн алба хаагчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, уналга, холбоо, техник хэрэгслээр хангах арга хэмжээг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


4.Цагдаагийн байгууллагад нэн тэргүүнд шаардлагатай байгаа хавсралтад дурдсан зарим автомашин, техник хэрэгсэл худалдан авахад зориулж 395 /гурван зуун ерэн таван/ сая төгрөгийг төсвийн зээлийн хэлбэрээр 2000 оны П улиралд багтаан олгож, 2001 оны төсөвт тусган тооцож барагдуулахыг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Хууль зүйн сайд Д.ГАНБОЛД