A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦОЛНЫ НЭМЭГДЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООЖ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 77

Төрийн албаны тухай хуулийн 28.2.3-т болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33.11-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч нарт олгох тусгай албан тушаалын цолны нэмэгдлийн хувь хэмжээ"-г 1 дүгээр хавсралт ёсоор тогтоож, "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч нарт төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 211 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "... гал түймэртэй тэмцэх" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын сайд Ч.ХҮРЭЛСҮХ