A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦУС,ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1997 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 194

Сайн дурын авлагагүй донорын хөдөлгөөнийг дэмжиж, цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

:1.Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах Үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2.Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах зорилгоор 18-50 насны эрүүл иргэд сайн дураараа авлагагүйгээр цусаа бэлэглэх хөдөлгөөнийг өрнүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, сумдын засаг дарга нарт даалгасугай.

3.Цусны албаны хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөв төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийн хянаж байхыг Сангийн сайд П.Цагаан, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг нарт үүрэг болгосугай.

4.Цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах үүргийг гүйцэтгүүлэх асуудлаар Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй гэрээ байгуулж ажиллахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зоригт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Гэгээрлийн сайд бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.ЛХАГВАЖАВ