Хэвлэх DOC Татаж авах
ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ИРГЭНИЙ ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ИРГЭНИЙ ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ


1999 оны 3 дугаар сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 49



"Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, "Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам"-ын 4 дүгээр зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Батлан хамгаалах яамнаас оруулсан саналыг үндэслэн "Цэргийн албыг 1999 онд дүйцүүлэн хаах иргэний тооны дээд хязгаар"-ыг хавсралтын ёсоор тогтоосугай.


2.Тогтоосон тооны дээд хязгаарт багтаан иргэдээр цэргийн албыг дүйцүүлэн хаалгах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ


Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ