A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЦАЛИНГИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

1999 оны 3 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 38

Ир гэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Зэвсэгт хүчин, бусад цэргийн албан хаагчдын цэргийн цолны цалингийн хувь хэмжээг хавсралтын ёсоор шинэчлэн тогтоосугай.

2.Энэ тогтоолыг офицер, ахлагч нарын хувьд 1999 оны 7 дугаар сарын 1-нээс, хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдын хувьд 2000 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

3.Энэ тогтоолыг улсын аюулгүй байдлыг хангах, цагдаагийн болон шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын цэрэгжсэн албан хаагчдад хамааруулсугай./ЗГ-ын 2014-3-28-ны 99-р тогтоолоор өөрчлөлт орсон/

4.Цэргийн цолны цалингийн энэ онд нэмэгдүүлсэн хэсэгт шаардагдах хөрөнгийг 1999 онд батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж зохицуулахыг Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж, Хууль зүйн сайд Л.Цог, Улсын аюулгүй байдлыг хангах газрын дарга Ж.Энхнасан нарт тус тус зөвшөөрсүгэй.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүн амын нийгмийн баталгааг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 69 дүгээр тогтоолын "Хоёр"-ын 6 дугаар зүйл, "Цэргийн цолны мөнгөний хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1993 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Цэргийн цолны мөнгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 109 дүгээр тогтоол, "Тогтоолын мөрдөх хугацааны тухай" Засгийн газрын 1996 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ

Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ

Хууль зүйн сайд Л.ЦОГ