A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 96

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарт даалгасугай.

3. Олон жил гантай байгаа говь, тал хээрийн бүс нутагт 2007 онд цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах 105.8 (нэг зуун таван сая найман зуун мянга) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.

4. Хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааны аюулгүй байдлыг бүх талаар найдвартай хангуулж, экспедиц ажиллах хугацаанд ажлын явц, үр дүнг 14 хоног тутамд Засгийн газарт мэдээлж байхыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Байгаль орчны сайд И.ЭРДЭНЭБААТАР