Хэвлэх DOC Татаж авах
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 263



Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийн 5.1, Улсын Их Хурлын 2004 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд Цөмийн энергийн комисс-Засгийн газрын тохируулагч агентлагийг байгуулсугай. (1 дүгээр зүйлийг 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).


2. Улсын хэмжээнд цөмийн судалгаа, технологийг хөгжүүлэх, цацрагийн үүсгүүрийг ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах асуудлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Цөмийн энергийн үндэсний комиссын бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор баталсугай. (2 дугаар зүйлийг 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).


3. Цөмийн энергийн комисс-Засгийн газрын тохируулагч агентлаг байгуулагдсантай холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагын бүтцэд цацрагийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ажилтнуудыг орон тоо, цалингийн сан, холбогдох зардал, тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгийн хамт тус комисст шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд, нийслэлийн Засаг дарга Т.Билэгт нарт даалгасугай.


4. Цөмийн энергийн комисс-Засгийн газрын тохируулагч агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төсөл, зохион байгуулалтын бүтэц, орон тооны болон төсвийн зардлын хязгаарын төслийг боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболдод даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР


Боловсрол, соёл, шинжлэх


ухааны сайд Н.БОЛОРМАА