A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 96

Улаанбаатар хот

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ (захирамж)

1. Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.

2. Цөмийн энергийн газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а) Төрийн захиргааны удирдлагын газар (хууль, эрх зүйн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

б) Цөмийн технологийн газар (цөмийн технологи нэвтрүүлэх хэлтэс, цөмийн материалын хэлтэс, "Изотоп" контор, дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лабораторитой);

в) Цөмийн болон цацрагийн хяналтын газар (цөмийн хяналтын хэлтэс, цацрагийн хяналтын хэлтэс, цацрагийн хяналтын шинжилгээний лабораторитой).

3. Цөмийн энергийн газрын орон тооны дээд хязгаарыг 96 байхаар тогтоосугай.

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Цөмийн энергийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 6 дугаар захирамж, "Цөмийн энергийн газрын удирдлагын орон тооны тухай" Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 13 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ