Хэвлэх DOC Татаж авах
ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛИЙН НОРМ,ӨНГӨ,МАТЕРИАЛЫН ЯЛГААГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛИЙН НОРМ,ӨНГӨ,МАТЕРИАЛЫН ЯЛГААГ БАТЛАХ ТУХАЙ


2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 279



Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 24, 44 дүгээр зарлигаар “Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны загвар, цол, ялгах тэмдгийн загвар”-т нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын хувцас, хэрэглэлийн нормыг 1-7 дугаар хавсралт, хувцас, хэрэглэлийн өнгө, материалын ялгааг 8 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


2. Энэ тогтоолд зааснаас бусад тусгай зориулалтын хувцас болон табель хэрэгслийн нормыг цэргийн алба хаагчдын гүйцэтгэх үүргийн онцлогтой уялдуулан 2011-2012 онд багтаан шинэчлэн баталж мөрдүүлэх, батлагдсан нормыг үндэслэн цэргийн алба хаагчдыг хувцас, хэрэглэлээр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Л.Болд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт тус тус даалгасугай.


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэмт хувцас, хэрэглэлийн нормыг батлах тухай” Засгийн газрын 1999 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


          Монгол Улсын Ерөнхий сайд                                              С.БАТБОЛД 


        Батлан хамгаалахын сайд                                                     Л.БОЛД 


       Хууль зүй,дотоод хэргийн сайд                                              Ц.НЯМДОРЖ