A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЧИНГИС ХААН ЗОЧИД БУУДЛЫГ ХУВЬЧЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 76

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Чингис хаан" зочид буудлыг ирэх оны эхний хагаст багтаан ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор уг зочид буудлыг хувьчилж төрийн өмчийн бололцоотой хувьцаас компани болгох нь зүйтэй гэж үзсүгэй.

2."Чингис хаан" зочид буудлыг хувьчлахдаа дараахь зарчим баримтлахаар тогтоосугай:

/а,б, г дэх заалт ЗГ-ын 1994 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй/

в)"Чингис хаан" зочид буудалд урьд өмнө зарцуулсан болон цаашид нэмж шаардагдах гадаад валютыг төгрөгт, төгрөгийг ам.долларт хөрвүүлж тооцохдоо төгрөг, ам.долларын зах зээлийн ханш хэрэглэх;

г)"Чингис хаан" зочид буудал-хувьцаат компанийн дүрмийн сангийн 95 хувьтай тэнцэх хөрөнгөд долларын хувьцаа, 5 хувьтай тэнцэх хөрөнгөд төгрөгийн хувьцаа гаргах;

д)"Чингис хаан" зочид буудал-хувьцаас компанийн долларын хувьцааг Монгол улсын болон гадаад орны аж ахуйн нэгж, иргэд, олон улсын байгууллагад; төгрөгийн хувьцааг Монгол улсын аж ахуйн нэгж, иргэдэд тус тус худалдаалах.

2."Чингис хаан" зочид буудлыг хувьчлах нарийвчилсан төсөл боловсруулж 1993 оны 1 дүгээр сард багтаан хэрэгжүүлсэн байхыг Өмч хувьчлалын комисс, Монголын хөрөнгийн бирж, Зочид буудлын ашиглалтын өмнөх захиргаанд даалгасугай.

3."Чингис хаан" зочид буудал-хувьцаас компанийн төрийн мэдэлд үлдэх хувьцааг эзэмших эрхийг Худалдаа, үйлдвэрийн яаманд олгосугай.

4.Гадаадын хөрөнгө оруулалттайгаас бусад Монгол улсын аж ахуйн нэгж болон тус улсын иргэдээс "Чингис хаан" зочид буудал-хувьцаат компанийн хувьцааг худалдаж авах хөрөнгийг албан татвараас чөлөөлөхийг Сангийн яаманд зөвшөөрсүгэй.

5."Чингис хаан" зочид буудал-хувьцаат компанийн долларын хувьцааг гадаад орны пүүс, компани, иргэдэд худалдах талаар сурталчилж, хэлэлцээ хийхийг Худалдаа, үйлдвэрийн яам, Монголын хөрөнгийн биржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ