A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЧАНГА ДЭГЛЭМТЭЙ ЗАРИМ ХОРИХ АНГИЙН ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 196

Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Гяндан болон хугацаагүй хорих тусгай салбар, Говьсүмбэр аймаг дахь чанга дэглэмтэй хорих анги, Улаанбаатар хот дахь Цагдан хорих төвийн дэргэдэх чанга дэглэмтэй хорих ангийн гаднахь харуул хамгаалалтыг зохион байгуулахад Дотоодын цэрэгт шаардагдах албан хаагчдын орон тоог 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

2. Засгийн газрын 2000 оны 32 дугаар тогтоолын хавсралтад баталсан Дотоодын цэрэгт 2000 оны хоёр дахь ээлжинд татагдах цэргийн тоог 110-аар нэмэгдүүлсүгэй.

З. Хугацаат цэргийн албанд татагдах цэргийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан тэдний хүнс, хувцасны зардалд 23276,0 мянга, нэмэгдэж байгаа хамгаалалтын ажилд шаардлагатай байгаа 2 дугаар хавсралтад дурдсан автомашин, холбооны техник хэрэгсэл худалдан авахад зориулж 15860,0 мянга, нийт 39136,0 (гучин есөн сая нэг зуун гучин зургаан мянга) мянган төгрөгийг 2000 оны улсын төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардлаас олгохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН