A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

ЧАНГА ДЭГЛЭМТЭЙ ХОРИХ АНГИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Дугаар 178

Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын Нэгдсэн хорих ангийн харьяа "Тусгай эмнэлэг-тасаг"-ийг чанга дэглэмтэй хорих анги болгон өөрчлөн зохион байгуулсугай.

2. Шинээр байгуулагдах чанга дэглэмтэй хорих ангийн дохиолол, харуул хамгаалалтыг батлагдсан орон тоо, төсөв зардалд багтаан зохицуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын

үүрэг гүйцэтгэгч бөгөөд

Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ