Хэвлэх DOC Татаж авах
ШИНЖЛЭХ УХААН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ШИНЖЛЭХ УХААН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ


1999 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 138



Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6, 13 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг судлан боловсруулах үүрэг бүхий Үндэсний хөгжлийн хүрээлэнг байгуулсугай.


2.Шинжлэх ухааны академийн Геоэкологийн хүрээлэнгийн газар зүй болон хөрс судлалын салбарыг Газар зүйн хүрээлэн, Биологийн хүрээлэнгийн ботаникийн салбарыг Ботаникийн хүрээлэн, Түүхийн хүрээлэнгийн олон улс судлалын төв, Зүүн хойд Ази судлалын төвийг нэгтгэж Олон улс судлалын хүрээлэн, Баян-өлгий аймаг дахь нийгмийн шинжлэх ухааны төвийг Баян-өлгий дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төв болгон одоогийн орон тоонд нь багтаан тус тус өөрчлөн байгуулсугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2015 оны 78-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ 


З.Анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяанд шилжүүлсүгэй


4.Батлан хамгаалах яамны Цэргийн эрдэм шинжилгээний хүрээлэнг Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн болгон Батлан хамгаалахын их сургуулийн харьяанд ажиллуулсугай.


5.Энэ тогтоолоор бүтэц, зохион байгуулалтад нь өөрчлөлт орсон эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн тогтоох, судалгааны ажлын чиглэл нь давхардаж байгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн зарим нэгжийг шилжүүлж зохистой бүтэц буй болгох арга хэмжээ авахыг Гэгээрлийн сайд А.Баттөрд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Гэгээрлийн сайд А.БАТТӨР


/Засгийн газрын 2006 оны 62 дугаар тогтоолоор орсон өөрчлөлтийг тусгав/