A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 7 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 116

Шүүхийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангаж, шүүгчийн хараат бус байдлыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Шүүхийг дэмжих сан"-г байгуулж, эх үүсвэрийг нь гадаадын хандивлагчдын хандив тусламж, төрийн өмчийн банкны хугацаа хэтэрсэн зээлийн өрийг барагдуулах хүрээнд хуримтлуулсан хөрөнгөөс бүрдүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Д.Ганболд, Сангийн сайд Я.Очирсүх, Гадаад харилцааны сайд Н.Туяа нарт даалгасугай.

2.Говьсүмбэр, Төв, Ховд, Баян-Өлгий аймгийн шүүхийг албан контортой болгох, Орхон аймаг, Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн байрны өмчийн харьяаллыг шийдэж шүүхийн мэдэлд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод даалгасугай.

3.Шүүхүүдэд 1993 оноос хойш хуримтлагдсан 125.5 сая төгрөгийн урсгал зардлын өрийг энэ оны Ш улиралд багтаан барагдуулах арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Д.Ганболд, Сангийн сайд Я.Очирсүх нарт үүрэг болгосугай.

4.Шүүхийн байгууллагуудын автомашины паркийг шинэчлэх, шүүгч нарыг орон сууцаар хангах асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2001 оноос эхлэн дэс дараатайгаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Я.Очирсүх, Хууль зүйн сайд Д.Ганболд нарт даалгасугай.

5.Шүүхийн байгууллагын ажлын ачааллыг харгалзан Нийслэл, дүүргүүдийн шүүхэд туслах шүүгч, нарийн бичгийн даргын орон тоог 12-оор, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Дорноговь аймгийн Замын-үүдийн шүүх шинэ байранд орсонтой холбогдуулан орон тоог 18-аар тус тус нэмэгдүүлж тэдгээрийн цалингийн санд шаардагдах 13434,6 мянган төгрөг; Улсын дээд шүүх, Төв аймаг, Булган аймгийн шүүх, Завхан аймгийн Булнай, Хэнтий аймгийн Бор-өндөр, Дорноговь аймгийн Замын-үүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сум дундын шүүх, Нийслэлийн шүүхийн барилгын засварт шаардагдах 33,0 сая төгрөгийн зардлыг 2000 оны шүүхийн төсвийн тодотгол болон 2001 оны төвлөрсөн төсөвт тусгахыг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Хууль зүйн сайд Д.ГАНБОЛД