A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ШИНЖЛЭХ УХААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШИНЖЛЭХ УХААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 31

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан шинжлэх ухаан, технологийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ :

1.Монгол Улсын Шинжлэх ухааны академийн саналыг үндэслэн шинжлэх ухааны байгууллагуудын бүтцэд хийх өөрчлөлтийн чиглэлийг хавсралтын ёсоор баталж, энэхүү өөрчлөлтийг зохион байгуулах, удирдлагыг томилон ажиллуулах арга хэмжээг 1997 оны 1 дүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхийг Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, холбогдох байгууллагуудын удирдлагад даалгасугай./Энэ тогтоолын хавсралтын Б хэсгийн 7 дахь заалтыг 2013-4-27-ны 157-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.Дараахь асуудлуудыг 1997 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважавт даалгасугай:

а/ шинжлэх ухааны байгууллагуудын бүтцийг өөрчлөх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, хяналт тавьж дүнг нэгтгэн Засгийн газарт илтгэх;

б/төрийн өмчид түшиглэсэн техник, технологийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнес эрхлэх корпорациудыг Төрийн өмчийн хороо /З.Энхболд/-той хамтран одоогийн төсөв, орон тоог нэмэгдүүлэхгүйгээр байгуулж ажиллуулах;