Хэвлэх DOC Татаж авах
ШҮҮХИЙН ШИЙДВЭР БИЕЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР БИЕЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2000 оны 6 дугаар сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 98



Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Нийслэл, аймгийн төвөөс бусад газарт байрлах хорих анги, хэсэгт алба хааж байгаа офицер, ахлагч нарт олгох хоногийн хүнсний хангамжийн хэмжээг хавсралтын ёсоор баталж, үүнтэй холбогдон гарах нэмэгдэл зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.


2.Чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх хоригдлын тоо өссөнтэй уялдуулан Говьсүмбэр, Хөвсгөл аймаг дахь жирийн дэглэмтэй хорих анги, Улаанбаатар хот дахь Урьдчилан цагдан хорих байрны дэргэд байрладаг Барилгын материалын үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааг 2000 оны Ш улиралд багтаан чанга дэглэмтэй хорих анги болгон өөрчлөн зохион байгуулсугай./Энэ заалтад ЗГ-ын 2015-2-25-ны өдрийн 71-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 


3.Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, түүний нэгж, байгууллагад алба хашиж байгаа ажилтнуудын ажлын ачааллын нормативыг энэ оны Ш улиралд багтаан тогтоохыг Хууль зүйн сайд Д.Ганболд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонин нарт тус тус даалгасугай.


4.Шинээр байгуулагдсан чанга дэглэмтэй хорих ангиуд, гяндан болон хугацаагүй хорих тусгай салбарын дохиолол, харуул хамгаалалтыг дотоодын цэргийн хамгаалалтад авах арга хэмжээг энэ онд багтаан шийдвэрлэхийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ч.Амарболдод даалгасугай./Энэ тогтоолын 2, 3, 4 дүгээр зүйлийг ЗГ-ын 2017 оны 204-р тогтоолоор тус тус хүчингүй болсонд тооцсон/


 

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Хууль зүйн сайд Д.ГАНБОЛД