A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШУУДАНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 164

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Монгол Улсын шуудангийн үнэт цаас/марк, марктайгаар хэвлэсэн дугтуй, ил захидлын хуудас/-ыг хэвлүүлж гаргах, хуваарилах, борлуулахтай холбогдсон бодлого, зохицуулалтын асуудлыг Дэд бүтцийн хөгжлийн яаманд хариуцуулсугай.

2.Монгол шуудангийн Маркийн Улсын фонд бүрдүүлэх журмыг хавсралтын ёсоор баталсугай.

3.Монгол Улсын эх зургаар болон захиалгаар гадаадад хэвлүүлэн импортоор оруулан авчирч байгаа шуудангийн үнэт цаасыг "Гаалийн баталгаат агуулах"-д хадгалан тэндээс дотоодын худалдаанд гаргах болон экспортлох үед нь гааль, худалдааны татварын тооцоо хийж байхыг Дэд бүтцийн хөгжлийн яам /Р.САНДАЛХАН/, Гаалийн ерөнхий газар /Б.ШАРАВСАМБУУ/-т зөвшөөрсүгэй.

4.Монгол шуудангийн Маркийн улсын фондод марк шилжүүлэх, чанарын үзлэг шалгалт хийх, тооллого явуулах байнгын комисс байгуулан шаардлагатай үед бусад яам, газартай тохиролцсоны үндсэн дээр тэдгээрийн холбогдох мэргэжлийн хүмүүсийг уг байнгын комиссын бүрэлдэхүүнд оруулан хамтран ажиллахыг Дэд бүтцийн хөгжлийн яам /Р.САНДАЛХАН/-д даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын фондод марк шилжүүлэх, улсын фондод маркийг хадгалах, борлуулах журам батлах тухай" Сайд нарын Зөвлөлийн 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 325 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.САНДАЛХАН