Хэвлэх DOC Татаж авах
ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТЫН БАЙРЫГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТЫН БАЙРЫГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ


2006 оны 8 дугаар сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 195



“Шуудангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2003 оны 17 дугаар тогтоолын “Нэг”-ийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалт, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Шуудангийн үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангахын тулд нийслэл, аймаг, сумын төвүүдэд шуудангийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа байрыг 2006 онд багтаан шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч Монгол шуудан компанийн эзэмшилд шилжүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг, Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/-нд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Зам, тээвэр, аялал


жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ