A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШИЙДВЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 250

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн яамны харьяа зарим байгууллагууд, түүний дотор Хавдар судлалын төвийн удирдлагад халаа, сэлгээ хийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан эмчилгээ, үйлчилгээнд доголдол гаргаж, өвчтөнүүдийн эрх ашгийг хохирооход хүргэж байгаа шийдвэрээ хүчингүй болгохыг Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайд даалгасугай.

2. Хавдар судлалын төвийн даргаар ажиллах шаардлага хангасан, мэргэжлийн хүнийг 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөрт багтаан томилж, ажлыг нь хүлээлцүүлж эмнэлгийн үйл ажиллагааг жигдрүүлэх яаралтай арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД