A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 3 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 81

Улаанбаатар хот

ШИНЖЛЭХ УХААН,ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРОН ТОО БАТЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.4-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл нь орон тооны нарийн бичгийн даргатай болсонтой холбогдуулан Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргын цалин хөлсөнд шаардагдах зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолоор баталсан 19 дүгээр хавсралтын "Гишүүд" гэсэн хэсэгт "-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга" гэсэн заалт нэмж, мөн хавсралтын "Нарийн бичгийн дарга–Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга" гэснийг "Нарийн бичгийн дарга-орон тооны" гэж өөрчлөн найруулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.БОЛОРМАА