A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 210

Улаанбаатар хот

ШАГНАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, бокс, жүдо бөх болон чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж медаль хүртсэн тамирчдыг хавсралтад заасны дагуу шагнасугай.

2. Шагналд зарцуулах 70.200.000 (далан сая хоёр зуун мянган) төгрөгийг биеийн тамир, спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА