Хэвлэх DOC Татаж авах
ШИНЖЛЭХ УХААН,ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШИНЖЛЭХ УХААН,ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ


2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 173



Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг хавсралт ёсоор баталсугай.


2. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусгаж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд тус тус даалгасугай. 


                Монгол Улсын Ерөнхий сайд                                                                       С.БАТБОЛД


                Боловсрол,соёл,шинжлэх


                            ухааны сайд                                                                                          Ё.ОТГОНБАЯР 


                Сангийн сайд                                                                                                   С.БАЯРЦОГТ