


ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ
2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 266
Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
“Шинэ төмөр зам төсөл”-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55.0 (тавин таван) сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Хашчулуун)-нд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Зам, тээвэр, барилга, хот
байгуулалтын сайд Х.БАТТУЛГА
