Хэвлэх DOC Татаж авах
ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 138



Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд бүсийн тулгуур төв, аймаг, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгоход шаардагдах 50.0 (тавин) тэрбум төгрөгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөл (Б.Батжаргал)-д зөвшөөрсүгэй.


2. Бүсийн тулгуур төв, аймаг, орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.



 

3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрийн үндсэн хүү болон тус банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүү, валютын ханшийн зөрүүгийн алдагдлын зардлыг 2012 оны улсын төсвийн тодотголд тусгах, цаашид 2013-2017 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваад үүрэг болгосугай.(Энэ зүйлийг 2012-06-13-ны 208-р тогтоолоор нэмсэн) Монгол Улсын Ерөнхий сайд                                           С.БАТБОЛД


Сангийн сайд                                                                       Д.ХАЯНХЯРВАА


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн 


         үйлдвэрийн сайд                                                      Т.БАДАМЖУНАЙ