A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

ШАЛГУУР,ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ (ХШ-тын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах)

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 54.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг хавсралт ёсоор баталсугай.

2. Шалгуур, үзүүлэлтийг үндэслэн эрсдэлийн ангилалд хамаарах объектын жагсаалт, шалгалтад хамруулах давтамжийн хугацааг хяналтын чиглэл бүрээр баталж, мөрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 195

Улаанбаатар хот

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ОБЪЕКТЫГ ЭРСДЭЛИЙН АНГИЛАЛД ХАМААРУУЛАХ ШАЛГУУР, ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлтийг 1 дүгээр хавсралт, Барилга, хот байгуулалтын салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 2 дугаар хавсралт, Боловсрол, шинжлэх ухааны салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 3 дугаар хавсралт, Зам, тээврийн хөгжлийн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 4 дүгээр хавсралт, Соёлын салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 5 дугаар хавсралт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 6 дугаар хавсралт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 7 дугаар хавсралт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 8 дугаар хавсралт, Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 9 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 10 дугаар хавсралт, Эрчим хүчний салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 11 дүгээр хавсралт, Стандарт, хэмжил зүйн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 12 дугаар хавсралт, Газар, геодези, зураг зүйн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамруулах шалгуур, үзүүлэлтийг 13 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолд Засгийн газрын 2024 оны 24 дүгээр тогтоолоор 13 дугаар хавсралтыг нэмсэн)

2.Салбарын хэмжээнд дээрх шалгуур, үзүүлэлтийг үндэслэн эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, эрсдэлийн ангилалд хамаарах объектын жагсаалт, шалгалтад хамруулах давтамжийн хугацааг хяналтын чиглэлээр жил бүр баталж, мөрдүүлэхийг салбарын хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдэд тус тус үүрэг болгосугай.

3.Хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлт шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Шалгуур, үзүүлэлт батлах тухай" Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН