Хэвлэх DOC Татаж авах
ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАЙРНЫ ТУХАЙ /ХБНГУ-аас Монгол Улсад суугаа/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАЙРНЫ ТУХАЙ /ХБНГУ-аас Монгол Улсад суугаа/


2000 оны 3 дугаар сарын 08-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 35



Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь заалт, 28 дугаар зүйлийн 4 дүгээр хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны эзэмшиж буй барилгыг зохих журмын дагуу үнэлж, гэрээ байгуулах үндсэн дээр Германы талд худалдахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт, Гадаад харилцааны сайд Н.Туяа нарт үүрэг болгосугай.


2.Энэхүү тогтоолд заасан барилгыг худалдсанаас болон газрыг түрээсийн гэрээгээр ашиглуулсан орлогыг Берлин дахь Элчин сайдын яаманд байр, газар худалдаж авах эх үүсвэрт ашиглахыг Сангийн сайд Я.Очирсүх, Гадаад харилцааны сайд Н.Туяа нарт зөвшөөрсүгэй.


З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Элчин сайдын яамны байр, газрын тухай” Засгийн газрын 1998 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Гадаад харилцааны сайд Н.ТУЯА