A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЭРДЭНЭТ-МӨРӨНГИЙН ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМ БАРИХ ТУХАЙ

2002 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 143

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Чаргайтын усан цахилгаан станцыг хугацаанд нь барих хөрөнгийн эх үүсвэр хүндрэлтэй байгаа, одоогоор Усан цахилгаан станцын хүчин чадлыг бүрэн ашиглах нөхцөл бүрдээгүй болон хөрөнгө харьцангуй бага шаардагдах зэргийг харгалзан тус Усан цахилгаан станцаас хангахаар төлөвлөж байсан хэрэглэгчдийг Эрдэнэт-Мөрөнгийн 220 кв-ын шугамыг барих замаар цахилгаан эрчим хүчээр хангах арга хэмжээ авахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгасугай.

2. Эрдэнэт-Мөрөнгийн 220 кв-ын шугамыг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжид тулгуурлан санхүүжүүлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН