A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЭЛСЭН ЧИХЭР, УРГАМЛЫН ТОС ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 2 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 34

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Услалтын системийн ашиглалтыг сайжруулах нөхцөлийг бодолцон чихэрийн манжин, ургамлын тосыг талбай сэлгүүлэн нэгэн зэрэг тариалах замаар "Элсэн чихэр", "Ургамлын тос" төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас боловсруулсан хувилбарыг зарчмын хувьд зүйтэй гэж үзэж, эдгээр төслийн үр ашгийг тооцсоны үндсэн дээр түүнийг хэрэгжүүлэх ажилд 1994 онд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулан төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр зээл олгох, гадаадын зээл, тусламжийг ашиглах асуудлыг энэ оны 1 дүгээр улиралд багтаан хянаж шийдвэрлэхийг Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Хүнс, хөдөө аж хауйн яам /Ц.ӨӨЛД/, Сангийн яам /Д.ДАВААСАМБУУ/-д даалгасугай

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД