A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ГАЗАР НЭМЖ АШИГЛУУЛАХ ТУХАЙ

2005 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 49

Газрын тухай хуулийн 18.1.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Болгар Улсын Элчин сайдын яаманд ашиглуулж байгаа газрын хэмжээг харилцан адил байх зарчмыг үндэслэн 9180 кв.м-ээр тогтоосугай

2. Бүгд Найрамдах Болгар Улсын Элчин сайдын яамны одоо ашиглаж байгаа 12529 кв.м газраас 5039 кв.м газрыг буцаан авч, зэргэлдээх 1690 кв.м газрыг нэмж олгон заагийг нь тогтоож, гэрээ байгуулан ажиллахыг Нийслэлийн Засаг дарга М.Энхболдод үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Гадаад хэргийн сайд Ц.МӨНХ-ОРГИЛ