A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭМНЭЛГИЙН БОЛОН ЭМ ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ӨР, ТӨЛБӨРИЙГ ЗОХИЦУУЛАН БАРАГДУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1996 оны 12 сарын 14-ний өдөр

Дугаар 307

Улаанбаатар хот

ЭМНЭЛГИЙН БОЛОН ЭМ ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ӨР, ТӨЛБӨРИЙГ ЗОХИЦУУЛАН БАРАГДУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Эмнэлгийн байгууллагуудаас "Монголэмимпэкс" концернд төлөх өрийг тус концерноос төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх тусламжийн эмийн борлуулалтын орлого, төсвөөс эрүүл мэндийн даатгалын санд олгох санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлэгт төлөх төлбөрөөс тус тус шилжүүлэн суутгах замаар эмнэлэг, эм хангамжийн байгууллагуудын өр, төлбөрийг зохицуулан барагдуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.ЗОРИГ, Сангийн сайд П.ЦАГААН нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН

Эрүүл мэнд, нийгмийн Хамгааллын сайд Л.ЗОРИГ