A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2005 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 246

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2005 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн сар тутмын хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогын 6 хувь байхаар тогтоосугай

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын 2004 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 269 дүгээр тогтоолыг 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Эрүүл мэндийн сайд Т.ГАНДИ

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ