Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ ЗАН ҮЙЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ ЗАН ҮЙЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2001 оны 10 дугаар сарын 3-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 224



Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. “Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төлөвлөгөө”-г хавсралт ёсоор баталсугай.


2. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2002 оноос эхлэн улсын төвлөрсөн төсөв болон санхүүгийн бусад эх үүсвэрээс гаргахаар тооцож, уг асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа нарт үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА