A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 264

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Эрүүл мэндийн технологийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2003 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгах, тодорхой хэсгийг гадаадын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээг авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн П улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА