A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ГАЗАР ТҮРЭЭСЭЭР АШИГЛУУЛАХ ТУХАЙ

2005 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 227

Газрын тухай хуулийн 18.1.6, Улсын Их Хурлын 2005 оны 56 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яаманд урт хугацааны түрээсийн гэрээгээр ашиглуулах газрын хэмжээг 9292.3 кв.м-ээр тогтоосугай

2. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яаманд ашиглуулахаар олгосон газрын заагийг зохих журмын дагуу тогтоохыг Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярт үүрэг болгосугай

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Гадаад хэргийн сайд Ц.МӨНХ-ОРГИЛ