- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2006 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2006 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 260
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2006 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн сар тутмын хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 6 хувь байхаар тогтоосугай
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Эрүүл мэндийн сайд Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A