Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН  ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН  ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


2006 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 91



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.


2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2006 онд шаардагдах 3.154 (гурван тэрбум нэг зуун тавин дөрвөн сая) тэрбум төгрөгийг холбогдох зохицуулалт хийсний үндсэн дээр эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд, Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай.


3. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж явц, үр дүнг жил бүрийн П улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нутаг дэвсгэрийнхээ хүн амыг бүрэн хамруулах, үзлэгийг шуурхай, чанартай явуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.


4. Мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдийг эрүүлжүүлэх төлөвлөгөөг боловсруулахдаа хувь хүний эрүүл мэндийн нууцыг чандлан хадгалж ажиллахыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, эмнэлгийн ажилтанд үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Эрүүл мэндийн сайд Л.ГҮНДАЛАЙ


Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.ОДОНЧИМЭД