A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТУХАЙ

2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 72

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эдийн засгийн шинэ харилцаанд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бий болгох талаар тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө"-г сайшаасугай.

2. "Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, нэгдсэн төсөвт тусгаж гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Т.Гандид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Эрүүл мэндийн сайд Т.ГАНДИ