A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД БАРИЛГА ХУДАЛДАХ ТУХАЙ

2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 175

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны эзэмшиж байгаа барилгыг гэрээ байгуулах үндсэн дээр энэтхэгийн талд худалдахыг Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил болон Төрийн өмчийн хороо (З.ЭНХБОЛД)-нд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Гадаад хэргийн сайд Ц.МӨНХ-ОРГИЛ