A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 63

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛААРХИ СТРАТЕГИЙН БАРИМТ БИЧГИЙН ТУХАЙ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжтэй нягт уялдуулан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилж, эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаархи стратегийн баримт бичгийг сайшаасугай.

2. Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаархи стратегийн баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.

3. Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаархи стратегийн баримт бичигт тусгасан зорилт болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА