A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНД НЭМЭГДЭЛ ХӨЛС ОЛГОХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 151

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНД НЭМЭГДЭЛ ХӨЛС ОЛГОХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тоосон)

Төрийн албаны тухай хуулийн 28.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлагаар явж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол түүнд тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 15 хувиар тооцож дуудлагаар явсан тохиолдол бүрт нэмэгдэл хөлс олгож байхаар тогтсугай.

2. Алсын дуудлагаар явсан эрүүл мэндийн ажилтны нэмэгдэл хөлсийг тухайн эрүүл мэндийн ажилтны ажиллаж байгаа байгууллагаас, төрөлжсөн мэргэжлийн дуудлагаар явсан эрүүл мэндийн ажилтны нэмэгдэл хөлсийг уг дуудлагыг өгсөн эрүүл мэндийн байгууллагаас олгож байхаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгасугай.

З. Нэмэгдэл хөлсийг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгож, шаардагдах хөрөнгийг 2013 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД


Эрүүл мэндийн сайд Н.ХҮРЭЛБААТАР