Хэвлэх DOC Татаж авах
ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНД НЭМЭГДЭЛ, МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНД НЭМЭГДЭЛ, МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 150



Төрийн албаны тухай хуулийн 28.2.4, 28.9, 31.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 30.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.


2. Нэмэгдэл, мөнгөн урамшлыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгож, шаардагдах хөрөнгийг 2013 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт үүрэг болгосугай.


З. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 52 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын “Эрүүл мэнд” гэсэн хэсгийг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                           С.БАТБОЛД


Эрүүл мэндийн сайд                                                          Н.ХҮРЭЛБААТАР