Хэвлэх DOC Татаж авах
ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ, ӨСӨЛТИЙГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ, ӨСӨЛТИЙГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 272



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоонд агентлагууд, Засгийн газрын тусгай зориулалтын сангууд болон өөрийн орлоготой байгууллагуудыг 2003 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хамруулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.


2. Нийгмийн даатгалын сангуудыг төрийн сангийн нэгдсэн санд 2003 оны 1 дүгээр сарын 1-нээс байршуулж тэтгэвэр, тэтгэмж тавьж олгох ажлыг тасалдалгүй зохион байгуулах журам гарган ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай.


3. Нийслэл, дүүргүүдийн төрийн сангийн хэлтсийн харилцах дансыг Монгол банк дахь Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах асуудлыг Олон улсын валютын сантай зөвшилцөн шийдвэрлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН


Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР