A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • 2001 ОНЫГ “ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОХ ТУХАЙ /Тахир дутуу иргэдийг дэмжих жилийн хүрээнд хийх ажлыг зохион байгуулах Үндэсний х
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 16

Улаанбаатар хот

2001 ОНЫГ "ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" БОЛГОХ ТУХАЙ /Тахир дутуу иргэдийг дэмжих жилийн хүрээнд хийх ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Тахир дутуу иргэдийг дэмжих жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тахир дутуу иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний эрх ашгийг хамгаалахад төрөөс бүх талын дэмжлэг үзүүлэх зорилгоор 2001 оныг "Тахир дутуу иргэдийг дэмжих жил" болгон зарласугай.

2. Тахир дутуу иргэдийг дэмжих жилийн хүрээнд хийх ажлыг зохион байгуулах Үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

3. Тахир дутуу иргэдийг дэмжих жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор баталж, түүнд шаардагдах 121,0 (нэг зуун хорин нэгэн) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч. Улаанд зөвшөөрсүгэй.

4. Тахир дутуу иргэдийг дэмжих жилийн ажлыг орон нутгийнхаа хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэн, явц, үр дүнг Үндэсний хороонд тайлагнаж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш. БАТБАЯР