A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2004 ОНЫГ ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ

2003 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 262

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 2003 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор 2004 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласугай.

2. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай..

З. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай 58.5 (тавин найман сая таван зуун мянга) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

4. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийг орон нутагт тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Жилийн ажлын үр дүнг 2004 оны IҮ улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Үндэсний хорооны дарга Ш.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР