A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • 2006 ОНД ХУВЬЧЛАХ,ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГА, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 ОНД ХУВЬЧЛАХ,ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГА, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 116

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4, Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "2006 онд хувьчлах, өөрчлөн байгуулах нийгмийн салбарын байгууллагын жагсаалт"-ыг 1 дүгээр, "2006 онд эхний ээлжинд худалдах нийгмийн салбарын төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү тогтоолыг холбогдох яамдтай хамтран хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.

/Энэ тогтоолд байсан "эхний ээлжинд" гэдэг үгийг ЗГ-ын 2006 оны 244-р тогтоолоор хассан/

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД