A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 ОНЫГ "ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ШИНЭ АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ" БОЛГОХ ТУХАЙ

2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 290

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Орон даяар 2007 оныг "Их бүтээн байгуулалт-шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил" болгон зарласугай.

2. "Их бүтээн байгуулалт-шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил"-ийн хүрээнд хийж байгаа ажлын явц, үр дүнг нэгтгэн улирал тутам Засгийн газарт танилцуулж байхыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
М.ЭНХБОЛД С.БАТБОЛД