A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 349

Улаанбаатар хот

2011 ОНЫГ "ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2011 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласугай.

2. "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил"-ийн ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, явц, дүнг улирал тутам Засгийн газарт танилцуулж байхыг Үндэсний хороонд даалгасугай.

4. "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил"-ийн ажлыг эрхлэх ажлын хүрээ, харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, тухайн салбар болон орон нутгийн хэмжээнд шинээр бий болсон ажлын байрны тоо, хэрэгжүүлсэн ажлын талаархи мэдээллийг Үндэсний хороонд улирал тутам тайлагнаж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил"-ийн ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хорооны үйл ажиллагааны зардалд зориулан 70.0 (далан) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР