Хэвлэх DOC Татаж авах
ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ, НҮҮРСНИЙ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ, НҮҮРСНИЙ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Цахилгаан, дулааны эрчим хүч, нүүрсээр хангах гэрээнд хэрэглэсэн цахилгаан болон дулааны эрчим хүч, нүүрсний үнийг хугацаанд нь төлөөгүй бол хангагч байгууллагын нэхэмжилсний дагуу хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын харилцах данснаас төлбөрийг шууд хийлгэх тухай нөхцөлийг заана.

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлбөрийн гүйлгээг цахилгаан, дулааны эрчим хүч, нүүрсээр хангах гэрээнд заасныг үндэслэн банкны байгууллага хийнэ.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Н.БАГАБАНДИ