- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- 2008 ОНД ХУВЬЧЛАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 112
Улаанбаатар хот
2008 ОНД ХУВЬЧЛАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4, 33 дугаар зүйлийг үндэслэн Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "2008 онд хувьчлах хуулийн этгээдийн жагсаалт"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Жагсаалтад тусгагдсан хуулийн этгээдийг хувьчлах ажлыг хууль тогтоомжийн дагуу холбогдох яамдтай хамтран зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A